Нийгмийн эмзэг бүлгийн хүүхэд багачуудын амьдарч сурч хөгжихөд нь дэмжлэг үзүүлэн мэдлэг мэргэжил, билэг оюун итгэл сэтгэлээ харамгүй зориулж тэднийхээ хөгжил дэвшил, ахиц өөрчлөлтийг үнэлэн түүндээ урамшин улам залуужиж өглөө болгон өдөр бүр хүүхдийн цангинсан инээдээр цэнэглэгдэж байдаг буянтай үйлстэн билээ бид.
Баярын цэнгүүнийг нээж цогцолборын дарга хатагтай
Б.Лхамсүрэн урам хайрласан үг хэлж
өвлийн өвгөн цасан охидоо дагуулан морилон саатаж оны шилдэгүүдээ
тодруулан шагнаж урамшууллаа.
Оны шилдэг ажилтнаар Цогцолборын мэдээлэл технологийн
ажилтан Г.Уянга, Байгууллагын хүндэт тэмдэгтнээр Архив бичиг хэргийн ажилтан
М.Чулуунхүү, Үйлчилгээний ажилтан Д.Охин нар тус тус шагнагдаж Цогцолборын шилдэг нэгж, спортлог хамт олноор “Хүүхдийн төв” тодорлоо.
Манай байгууллага нь ажилтан албан хаагчдынхаа нийгмийн
асуудалд анхаарал хандуулан тодорхой шийдвэрт ажлуудыг хийж ирсэн бөгөөд энэ
удаад өрх толгойлсон амьдралын нөхцөл байдал нь
хүнд байгаа Чимэглэх урлалын багш
Д.Батцэцэгт орон байраа засаж сайжруулахад нь дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээр
өвөлжилтийн бэлтгэлээ хангахад нь туслан тус тус 8 хүнд мөнгөн тусламж
үзүүллээ.
Улмаар амжилттай идэвхи санаачлагатай ажиллаж буй
ажилтнууд маань цогцолборын удирдлагын урмын үг магтаалын хамт өвлийн өвгөн
ааваасаа уут дүүрэн бэлгийг гардаж авлаа.
Бидний шинэ жилийн
баярын үйл ажиллагаа үргэлжлэн нэгж салбарууд маань харилцан бие биедээ ая
дууны мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ хөгжөөнт тоглоом тоглоцгоон туршлагатай
онгодтой хөтлөгчдийн уран яруу үгсийн дор нэгэн үдшийг дурсамж дүүрэн
өнгөрөөлөө.
No comments:
Post a Comment