2015/12/04

Хүүхэд залуусыг компьютержүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ.


Япон улсын R-Cube компаниас цогцолборын хүүхэд, залуусыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор компьютержүүлэх төслийг хэрэгжүүлж эхэлж байгаа бөгөөд Япон улсад хэрэглэгдэхгүй болсон зөөврийн компьютерийг дахин ашиглах боломжтой болгон  нөхөн сэргээж засварлан манай хүүхэд залууст бэлэглэхээр боллоо.
Тус зөөврийн компьютерийг хүүхэд залууст хувийн хэрэгцээнд нь өгөх бөгөөд төслийн хүрээнд явагдаж буй сургалтуудад амжилттай суралцаж тэнцсэн залуус хүүхдүүдэд олгох эхний ээлжний сургалтууд7 хоногт 3 удаа явагдаж эхлээд байна.  Төслийн сургалтад нийт залуучуудын төвийн 14 залуус хамрагдаж байгаа бөгөөд эхний шатны шалгалт 12-р сарын 23-нд авагдахаар төлөвлөсөн ба шалгалтад тэнцсэн залууст зөөврийн компьютерээ өгч эхлэх юм.









No comments:

Post a Comment