2015/12/07

"Театрын сурган хүмүүжүүлэх арга зүйгээр хүүхдийн авьяасыг нээн хөгжүүлэх нь" оролцооны сургалтыг халамжийн төвийн багш ажилчдад түгээлээ.



Нийслэл Улаанбаатар хотноо үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн буй, олон улсын байгууллагын хөрөнгө оруулалттай хүүхдийн халамж асрамжийн төвүүдийн хүсэлтээр манай цогцолбор Монголын сургуулиас гадуурх сургалтын САНРАЙС холбоотой хамтран хэрэгжүүлдэг ХБНГУ-ын өсвөр үеийнхэнтэй ажилладаг шинэ арга зvй болох "Театрын сурган хүмүүжүүлэх арга зүйгээр хүүхдийн авьяасыг нээн хөгжүүлэх нь" сэдэвт оролцооны сургалтыг 2015 оны 12 дугаар сарын 04, 05-нд 2 өдрийн турш амжилттай зохион байгууллаа. Сургалтыг Германд үе шаттайгаар мэргэжил дээшлүүлсэн тус цогцолборын сургагч багш нар модулын хөтөлбөрийн дагуу удирдан зохион байгуулсан юм.
Хүүхдүүдтэй ажилладаг нийгмийн ажилтан, сэтгэлзүйч, багш нараа шинэ арга зүйгээр чадавхжуулахад онцгойлон анхаарч оюуны хөрөнгө оруулалтыг эрхэм тэргүүнд авч үзэн хүсэлтээ гарган төлөөлөгчөө тус сургалтад оролцуулсан СОС хүүхдийн хотхоны захирал болон Бадамлянхуа, Кристина нобелийн сан, Цөлийн сарнай, Шинэ найдвар, Альфа коммунитиз, Монголын хүүхдийн сан, Цөлийн сарнай, Солонго хүүхдийн халамжийн төвүүдийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлье.

Сургалтаас олж авсан шинэ мэдлэг мэдээлэл, арга зүйгээ өөрсдийн ажлын байранд түгээн дэлгэрүүлж хүүхэд өсвөр үеийнхэнтэй ажиллах үйл ажиллагаагаа сайжруулна гэдэгт итгэлтэй байна.














No comments:

Post a Comment