Баярын цэнгүүнийг нээж Цогцолборын дарга Б.Лхамсүрэн урам хайрласан үг хэлж, урлагийн авъяастай хүүхэд, залуусын тоглолт боллоо. Мөн манай хүүхдүүдийн баяр дээр баяр нэмж Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны төвийн “Монгол Онгод” хамтлагийн дуучин Б.Өнөржаргал, гитарчин Ж.Ганхуяг, Хувьсал продакшны Evolution хамтлагийн ах эгч нар нь ирж ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.
Энэ оны Хүүхдийн төвийн
оны шилдгүүдээр:
ШИЛДЭГ БҮЛЭГ - Сансар,
ШИЛДЭГ СУРГАЛТ - Чимэглэх урлаг,
НОМЫН САЙН НӨХӨР БҮЛЭГ-Нархан,
ЦЭВЭРЧ ӨРӨӨ БҮЛЭГ - Алтангадас-2
ШИЛДЭГ СУРАГЧ - А.Анужин,
АВЪЯАСЛАГ СУРАГЧ - Н.Баатаржав,
СПОРТЛОГ СУРАГЧ - Ж.Гомбо-Эрдэнэ,
ОЮУНЛАГ СУРАГЧ - Г.Уранзаяа,
ХӨДӨЛМӨРЧ СУРАГЧ - Г.Мөнхболор,
БҮТЭЭЛЧ СУРАГЧ - О.Төгсжаргал,
ХҮМҮҮЖИЛТЭЙ СУРАГЧ - П.Ганзориг,
ХИЧЭЭНГҮЙ СУРАГЧ - Э.Оюунбилэг,
Д.НАЦАГДОРЖ ТЭМДЭГТЭН
- Б.Энхзул,
АХИЦ АМЖИЛТЫН ЭЗЭД- Д.Давааням, С.Батсүх
нар тус тус шалгаруулан өвлийн өвгөн урамшуулан бэлэг гардуулав.
Үүнээс гадна Цогцолборын Залуучуудын төвийн
“ШИЛДЭГ ЗАЛУУ”-аар Г.Мөнхнаран, “ОЮУНЛАГ ЗАЛУУ”-аар М.Мөнхжин, “ШИНИЙГ САНААЧЛАГЧ ЗАЛУУ”-аар
С.Одонхүү, “ХӨДӨЛМӨРЧ ЗАЛУУ”-аар
Ж.Батцоож, “МАНЛАЙЛАГЧ ЗАЛУУ”-аар
М.Хүрэлхүү, “ӨСӨХ ИРЭЭДҮЙТЭЙ ЗАЛУУ”-аар
Г.Батбилгүүн нар тус тус тодорч шагналаа гардан авсан.
Нийгмийн эмзэг бүлгийн хүүхэд багачуудын
амьдарч сурч хөгжихөд бидэнтэй хамтран ажиллаж дэмжлэг үзүүлэн мэдлэг мэргэжил, билэг оюун, итгэл сэтгэлээ харамгүй зориулж, тэдний хөгжил дэвшил, ахиц өөрчлөлтөд
өөрсдийн хувь нэмрээ оруулж байдаг хувь хүн, байгууллагуудыг Нийслэлийн засаг
дарга болон Нийслэлийн Засаг даргын тамгийн газрын талархал гардуулан баяр
хүргэсэн юм.
Өдөр бүр хүүхдийн
цангинасан инээд, баяр хөөрөөр цэнэглэгдэн, урам зоригоор дүүрэн ажилладаг бид
нар өнчин өрөөсөн болсон хүүхдүүдийн гэр нь болсон байгууллагынхаа шинэ жилийн
баярыг ийнхүү тэмдэглэн 2015 оныг ололт амжилтаар дүүрэн үдэж, шинэ оноо угтан
авлаа.
No comments:
Post a Comment