2016/01/25

Бид амжилтаа бататгалаа.


Өнгөрсөн жил бид 2014 оныхоо ажлаараа Нийслэлийн нутгийн захиргааны болон төсөвт байгууллагуудын дундаас шалгаран “БҮРЭН ХАНГАЛТТАЙ”  үнэлгээ авч шагналынхаа мөнгөөр 2 хуваагдан Хөвсгөл далайд сайхан амарч алжаалаа тайлах зуураа улам сайн ажиллан ирэх жил дахин түрүүлвэл хаагуур  аялах тухайгаа зөгнөн ярилцаж байсан цаг өчигдөрхөн мэт санагдаж байна.

Бидний яриа хоосон байсангүй болохыг өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн ЗДТГ-т болсон баярт үйл явдал гэрчлэн харуулж бид 2015 оны ажлаараа Нийслэлийн нутгийн захиргааны болон төсөвт байгууллагуудын дундаас шалгаран “БҮРЭН ХАНГАЛТТАЙ”  үнэлгээг 2 дахь удаагаа  авч “ХОШОЙ АВАРГА” боллоо.
Манай Хүүхдийн төв нь Хамтарсан баг-ийн болон Кейс файл”-ыг /CASE FILE/ өөрийн байгууллагын онцлогт тохируулан шинээр боловсруулан хэрэглэж эхэлсэний зэрэгцээ ижил төстэй байгууллагууддаа түгээн дэлгэрүүлж нийслэлийн хэмжээнд мэргэжлийн нийгмийн ажил-үйлчилгээ үзүүлэхэд чухал шаардлагатай нэгэн томоохон алхмыг хийлээ.

Мөн Залуучуудын төвийн ажил жигдрэн нийт залуусын 65% дотоод гадаадын Их дээд сургууль, коллеж, МСҮТ, ЕБС-д амжилттай суралцаж байгаагаас гадна ажил эрхлэх залуусын тоо өссөний хэрээр тэдний хуримтлал ч давхар өсөж байна. Өөрсдийнх нь санаачлагаар бий болсон М. Хүрэлхүү ахлагчтай “Байрны зөвлөл” нь залуусыг гэмт хэрэг, зөрчил бусад асуудалд орохоос урьдчилан сэргийлэх, бие биендээ туслах, байрны ариун цэвэр дэг журмыг сахиулахад багш нартайгаа хамтран идэвхтэй сайн ажиллаж байна. 

Аж ахуйн хамт олон маань хүүхэд залуучуудын тав тухтай, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг хангахад шаардлагатай засвар үйлчилгээг тасралтгүй чанартай хийж өөрсдийн үүрэгт ажлаа бүрэн дүүрэн гүйцэтгэж байна.
Байгууллагын гадаад харилцаа 2015 онд урьд байгаагүйгээр өргөжин тэлж Герман, Япон, Солонгос, Орос, Хятад зэрэг орнуудын холбогдох байгууллагуудтай хийсэн хамтын ажиллагааны яриа хэлцлийн дагуу 21 багш ажилтнууд, 30 хүүхэд залуусыг гадаад арга хэмжээнд хамруулан мэдлэг мэргэжлийг нь дээшлүүлэх, туршлага судлах, үе тэнгийнхнээсээ суралцах, өөрийн итгэл болон ирээдүйн зорилготой болгох ажлуудыг зохион байгууллаа.

2016 он нь бидний хувьд маш чухал онцлог жил бөгөөд байгууллага  маань үүсэн байгууллагдаад  25 жил болж байгаа билээ. Түүхт ойгоо амжилт бүтээлээр дүүрэн угтаж байгаагийн сацуу өөрсдийн болон “М-ШОУ  ЭНТЕРТАЙНМЕНТ” студийн хандиваар 2015 онд  байгууллагын үүсэл хөгжил, ололт амжилт, алдаа дутагдлаа дүгнэсэн түүхэн баримтат кино бүтээж үе үед ажиллаж байсан багш, сурган хүмүүжүүлэгчид, хүүхдүүддээ толилуулахад  бэлэн болгосон байгаа юм.
Цогцолборын дарга Б.Лхамсүрэн нь 2016 онд хийхээр төлөвлөсөн ажлаараа “Үр дүнгийн гэрээ”-гээ нийслэлийн  удирдлагатай,  нэгжийн дарга нар байгууллагын удирдлагатай  гэрээгээ байгуулан урам зориг дүүрэн шинэ оныхоо ажлаа эхлүүлж байна.

Хvvхдийн төлөө сэтгэл зүрхээ зориулдаг бидэнтэй байнга хамтран ажилладаг гадаад дотоодын олон жилийн итгэлт түншүүддээ мөн нэгэн зорилгын дор эвлэлдэн нэгдсэн тууштай, хөдөлмөрч, эвсэг хамт олондоо байгуулагын удирдлага, хүүхэд залуучуудынхаа өмнөөс баярласан талархсанаа илэрхийлэн  сайн сайхныг хүсэн ерөөе.


  







No comments:

Post a Comment