2016/02/16

Цагаан сар-2016


Монголчуудын уламжлалт цагаан сарын баярыг угтан нийт хүүхэд, залуучуудад сар шинийн холбогдолтой соёл, өв уламжлал, зан заншлийн талаар танин мэдэхүйн мэдээлэл өгөн “Алтан мөнгөн аргай” өдөрлөг зохион байгуулж соёлын биет бус өвийг өвлүүлж үлдээх, ардын уламжлалт зан заншилд суралцуулах арга хэмжээг зохион байгуулав.
Битүүний өдөр шагайн наадам зохиодог сайхан уламжлалаа даган нийт хүүхдүүд шагайгаар Алаг мэлхий өрж, морь уралдуулж, шагай нясалж, шүүрэн тоглож наадлаа. Залуучуудын дунд шагай харвах тэмцээн зохион байгуулж шагайн харваанд эрэгтэйчүүдээс Б.Баттүшиг, эмэгтэйчүүдээс М.Мөнхжин нар тэргүүлэв.
Мөн битүүний өдөр сар шинийн баярт зориулсан бөхийн барилдааныг 3 насны ангиллаар зохион байгуулсан. Ахлах насны ангиллаас С.Одонхүү түрүүлж, Б.Эрдэнэ-Очир үзүүрлэж, дунд насны ангилаас Ж.Гомбо-Эрдэнэ түрүүлж, М.Энхжаргал үзүүрлэж, бага насны ангилалд У.Тэмүүжин түрүүлж, Ж.Ерөөлт үзүүрлэж тус тус өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнууллаа. 
2016.02.08-ний өдөр  буюу Хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө ахлах насны охид хөвгүүд мөр зүгээ гаргаж, мандах наранд хүслээ шивнэн, ах дүү эгч дүү нартайгаа золгосон.

Цогцолборын дарга Б.Лхамсүрэн, Залуучуудын төвийн эрхлэгч Т.Бадамханд нар шинийн нэгний өглөө хүүхэд залуучуудтай золгож хүүхэд бүрд байгууллагын бэлэг гардуулж өгсөн.
Аж ахуйн албаны ажилтнууд хүүхэд залуучуудын сар шинийн баярт бэлтгэл ажил болгон 2000 банш 5000 бууз чимхэж өглөө. Хүүхэд залуучуудад чиглэгдсэн бүх үйл ажиллагаануудад үндэсний хувцастай идэвхитэй оролцож байсан багш ажилтнууддаа талархал илэрхийлье!

“Үржин шадивлан” хийдээс залуучуудад тавгийн боов, “Очир дагинас” ХХК баярын хиам бэлэг болгон өгч мөн хийдээс хүүхэд залуучуудын засал номыг уншиж өглөө. Бидэнтэй байнгын холбоо харилцаатай дэмжиж ажилдаг эдгээр байгууллагууддаа талархал илэрхийлэн бичин жилдээ амжилт, ололтоор дүүрэн байхыг ерөөе.


 
 

No comments:

Post a Comment