“Сагалгана-2016” урлагийн наадам-Олон улсын хүүхдийн нөхөрлөлийн наадам
2016 оны 03-р сарын 14-16 хооронд Буриад улсын Улан-Үд
хотноо зорилтот бүлгийн хүүхэд залуусыг урлагаар дамжуулан нөхөрлүүлэх
зорилготой зохион байгуулагдсан “Сагалгана-2016” олон улсын хүүхдийн урлагийн
наадамд тус цогцолборын хүүхэд залуучууд өөрсдийн авьяас чадвараа олон орны найз
нөхөддөө толилууллаа. Тус урлагийн наадамд Залуучуудын төвийн хоёр залуу Ч.Билгүүнжаргал,
Б.Уранчимэг нар гоцлол дууны төрөлд,
Хүүхдийн төвийн сурагч Э.Даваадалай уран нугаралтын үзүүлбэрээр оролцсон. Тус
урлагийн наадмаас Б.Уранчимэг, Э.Даваадалай нар тэргүүн байр алтан медаль, Ч.Билгүүнжаргал
3-р байр эзэлж өндөр амжилт гаргалаа. Олон улсын наадамд амжилттай оролцож эх
орныхоо нэрийг өндөрт өргөсөн хүүхэд залуустаа урлагийн өндөр амжилт хүсье.
No comments:
Post a Comment