2016/03/21

ДЭЛХИЙН БАНКНЫ АХ ЭГЧ НАРЫН ХАЛУУН СЭТГЭЛИЙН БЭЛЭГ

   Монгол улс Дэлхийн банкны гишүүнээр элсэн орсоны 25 жилийн ойг угтаж тус банкны ажилтнууд сайн үйлсийн хандивын аян өрнүүлэн манай цогцолборын 4-7 насны хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгох, сэтгэлгээг дэмжих ном сурах бичиг, тоглоом болон ширээ сандлын иж бүрдэл зэрэг 2,2 сая төгрөгийн эд зүйлс бэлэглэлээ. Мөн тус банкны ажилтнууд нь эдгээр ном, тоглоомуудыг хэрхэн хэрэглэх талаар хүүхэд, нийгмийн ажилтнуудад зөвлөгөө өгсөн юм.
  Үйл ажиллагаанд Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч, ноён Жамес Андерсон, Олон улсын Санхүүгийн Корпорацийн Монгол дахь Суурин төлөөлөгч Туен Нгуен тэргүүтэй тус байгууллагуудын ажилтнууд хүрэлцэн ирж, байгууллагын үйл ажиллагаатай танилцан, хүүхдүүдийн урлагийн тоглолтыг үзэж сонирхлоо.
   Өмнө нь 2004 онд тус банкны санхүүжилтээр хүүхдүүдийн амьдрах орчин нөхцлийг сайжруулах төслийг хэрэгжүүлж ариун цэврийн өрөөнүүд, хүүхдүүдийн өрөөний хаалга, шкаб, орнуудыг шинэчилж өгсөн ба 2013 онд шинээр ашиглалтанд орсон Залуучуудын төвийг барих санхүүжилт хийж байсан юм. Үүнээс гадна манай хоёр байгууллагын үүсэн байгуулагдсаны 25 жилтэй энэхүү халуун сэтгэлийн аян давхцаж байгаа нь онцлог үйл явдал боллоо.

Нийгмийн хариуцлагаа ухамсарлан эмзэг бүлгийн хүүхэд багачуудад дэмжлэг үзүүлэн бидэнтэй хамтран ажилладаг тус байгууллагын хамт олонд ажлын амжилт, сайн сайхныг хүүхдүүдийнхээ өмнөөс хүсэн ерөөж баярласан талархсанаа дахин илэрхийлье.















No comments:

Post a Comment