Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 322 дугаар
тогтоолоор батлагдсан “ Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд “Хяналт
шинжилгээ үнэлгээ хийх журам”, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1146 дугаар
захирамжаар баталсан “ Нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны үр дүнд
Хяналт шинжилгээ үнэлгээ хийх журмыг удирдлага болгон Цогцолборын аж ахуйн албанаас хийж буй ажил,
өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалт, гал тогооны үйлчилгээний чанар, стандарт,
эрүүл ахуйн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, удирдлагыг мэдээллээр хангах, илэрсэн
зөрчлийг арилгуулах, арга зүйн зөвлөгөө өгөх, зорилгоор батлагдсан удирдамж
төлөвлөгөөний дагуу ажлын хэсэг шалгалтыг зохион байгуулж явуулсан дүнг 2016
оны 03 дугаар сарын 14- ны өдөр Цогцолборын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцээд хүүхэд залуусын ая тухтай амьдрах нөхцлийг
сайжруулах чиглэлээр аж ахуйн албанаас олон төрлийн ажил хийснээс гадна өмч
хөрөнгийн хадгалалт хамгаалалт гал тогооны үйлчилгээ хүүхдийн хоолны амт чанар норм стандарт,
эрүүл ахуйн байдал зохих түвшинд явагдаж байна гэж дүгнээд шалгалтаар илэрсэн
зарим зөрчлийг арилгах талаар зөвлөмж хүргүүлж биелэлт үр дүнг танилцуулахыг
дотоод хяналт мониторонгийн ажилтан Д.Энхбаярт үүрэг өгөв.
2016/03/26
Дотоод хяналт шалгалтын ажлаас
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment