
“Уран жиргээ” яруу найргийн уран уншлагын
уралдаанд Хүүхдийн төвийн бага, дунд, ахлах насны хүүхдүүд, мөн Залуучуудын
төвийн 18- 21 насны залуучууд, багш нарын төлөөлөл нийт 25 хүн оролцогч
оролцож, авьяас билгээ сорин уралдав. Бага насанд оролцсон Нархан бүлгийн Э.Энхдөлгөөн
“Ном” шүлгээр тэргүүн байр, дунд насанд Нархан бүлгийн Б.Энхзул, ахлах
насанд Алтангадас бүлгийн Д.Найдварсүрэн
яруу найрагч Т.Галсангийн “Монгол хүний зүрхний бичээс” зэрэг шүлгээрээ оролцон
тэргүүн байрт тус тус шалгарав.
“Нархан” бүлгийн хүүхэд, багачууд хүүхдийн
зохиолч Д.Содномдоржийн “Норовын намтар” зохиолоор дүрийн тоглолт хийж, шүүгчид
болон оролцогчдын талархлыг хүлээв.
Тус уралдаанд хүүхэд, багачуудаа дэмжиж оролцсон багш
нараас эрүүл ахуйч Б.Туул шалгарав.
No comments:
Post a Comment