Хүүхдийн бүтээлийн үзэсгэлэнгүүдэд амжилттай оролцож байна
Хүүхдүүд маань амьдрах
ухааны албан бус сургалтууд болох Чимэглэх урлаг, оёдол,
мужаан, байгаль экологиин сурггалтуудаараа амьдралдаа хэрэгтэй олон зүйлийн бүтээлүүдийг хийж сурахын зэрэгцээ дотоод гадаадын аялан тоглолтонд
зориулсан хүүхдийн бүтээлийн
үзэсгэлэнгүүдэд амжилттай оролцож хүмүүсийн талархалыг хүлээж
байна. Тухайлбал: Герман, Бээжин, Нанжинд тус цогцолборын "Тал нутгийн хүүхдүүд" хамтлагийн тоглолтын үeэр болон саяхан явагдсан халамжийн төвүүдийн хүүхдийн бүтээлийн үзэсгэлэнд амжилттай
оролцлоо. Мөн удахгүй Японы Итабаши дүүрэгт болох Хаврын
баяр- Монгол үзэсгэлэнд бүтээлүүдээ явуулаад байна. Олон сайхан бүтээл хийж сурсан хүүхдүүддээ болон тэдэнд зааж сургаж байгаа багш нартаа Амжилт хүсье!
No comments:
Post a Comment