2016/04/22

Халуун сэтгэлийн хандив


БНСУ-ын КОЙКА Олон улсын байгууллагын Эрүүл мэндийн сайн дурын баг манай цогцолбор дээр 1 жилийн хугацаатай ажиллаж байгаа билээ. Уг сайн дурын багийн гишүүд нь өөрсдийн санаачлагаар хандивын мөнгө цуглуулан Залуучуудын төвийн Аварга биеийн тамирын дээд сургуулийн оюутан Ж.Батцоожийн сургалтын төлбөрт  туслалцаа үзүүллээ.

 Үүнээс гадна хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэхэд чухал шаардлагатай бөмбөгнүүд, эрүүл мэндийн анхан шатны тусламжийн иж бүрдэл бүхий 4 хайрцагийг 2 төвд тус тус бэлэглэсэн юм. Бидэнтэй хүүхэд залуучуудын сайн сайхны төлөө амжилттай хамтран ажиллаж туслаж дэмжиж байгаа уг багийнханд баярласан талархснаа илэрхийлэн сайн сайхныг хүсье.


 




No comments:

Post a Comment