Энэ удаад ТВ-9 телевизийн “Тамирчны хишиг өдөр”
нэвтрүүлгийн зочноор оролцсон тус ТББ-ын үүсгэн байгуулагч төрийн дээд “Алтан
гадас” одон, Монгол улсын Биеийн тамирын тэргүүний ажилтан, Дэлхийн аварга,
Олон улсын шатрын Их мастер Алтан - Өлзийн Энхтуул оролцож Витафит компанид
ажил хийж авсан цалингаараа төвийн хүүхдүүдэд гарын бэлэг бэлтгэн өгч, тус компаний
бүтээгдэхүүний дээж “ГОЁ” таргаар бэлэг барилаа.
Аварга маань өнгөрсөн жил ирж
өдөрлөгийн үйл ажиллагаа зохион байгуулахдаа хамт нэг ширээнд хооллосон 5
хүүхдэд амласан ёсоор тусгайлан Арабын Нэгдсэн Эмират улсаас авч ирсэн гарын
бэлгээ гардуулж, нийт хүүхдүүдэд чин сэтгэлийн яриа хийн, мөрөөдлийнхөө төлөө
үргэлж тууштай тэмцэж, тэмүүлж байхыг захилаа. Амжилт бүтээлээ толилуулж, бусдын
сайн сайхны төлөө сэтгэл зүрхээ зориулан ажилладаг Аваргадаа спортын өндөр амжилт хүсэн олон
алтан медалиар энгэрээ мялааж, улсынхаа нэрийг улам өндөрт өргөн явахыг ерөөе.
No comments:
Post a Comment