2016/05/27

НОМЫН МЯЛААЛГА ӨРГӨХ ЁСЛОЛ






Номын сангаас “Ном” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан “Номын мялаалга өргөх ёслол”-ын ажиллагаанд   Монгол Улсын ШУА-иийн тэргүүн дэд ерөнхийлөгч, МУ-ын Төрийн шагналт, ШУ-ны гавъяат зүтгэлтэн, академич Д.Рэгдэл, ШУА- ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, Гавьяат багш, доктор, профессор Р.Бандий нар болон бусад эрдэмтэн, докторууд оролцлоо.



   Шинжлэх ухааныг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх жилийн ажлын хүрээнд тус ШУА-иас эрхлэн хүүхэд, залуучуудад тусгайлан зориулж хэвлүүлсэн 10 боть номыг бусад сэтгүүл, номын хамт Хүүхдийн төвийн хүүхэд, багачуудад гардуулан өглөө.



  Өсвөр үеийн хүүхдүүдийн оюуны хэрэгцээнд үнэтэй хувь нэмрээ оруулсан эрдэмтэн та бүхэндээ баярласан талархсанаа илэрхийлэхийн хамт эрдмийн ажилд тань өндөр амжилтыг хүсэн ерөөе

No comments:

Post a Comment