2016/05/23

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн ийм аз жаргалтай өдөр олон байгаасай гэж хүүхдүүд хүсдэг





Цогцолборын хүүхдийн төвийн хамт олон Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гэр бүлийн үнэ цэнэ” өдөрлөг буюу нээлттэй хаалганы өдрийг 05 дугаар сарын 17-д амжилттай зохион байгууллаа. Жил бүрийн энэ өдөр тус төвийн хүүхдүүд ээж аавдаа юу сурч, яаж хөгжиж төлөвшиж байгаагаа харуулж ээж аавтайгаа нэг өдрийг аз жаргалаар дүүрэн өнгөрүүлдэг хүсэн хүлээдэг өдрүүдийнх нь нэг билээ. Энэ өдөр хүүхдүүд маань ээж аавдаа урлагийн тоглолтоор бэлэг барьж, спортын тэмцээнд хамтдаа оролцож, зурсан зураг, урласан бүтээл, бичсэн зохион бичлэгээ үзүүлэн хөөр баяраар дүүрэн байлаа. 








Хүрэлцэн ирсэн эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ амьдарч байгаа орчин нөхцөл, сурч хөгжиж байгаа байдал, эмнэлгийн үйлчилгээ, хоол хүнсний хангалт, ая тухтай байдал зэрэг бүх үйлчилгээтэй танилцаж байгууллагын үйл ажиллагааны талаар багш нартай санал сэтгэгдэлээ хуваалцсан юмаа.

Бидний баяр дээр баяр нэмж Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн тэргүүн Н.Галбадрах болон тус нийгэмлэгийн гишүүд хүрэлцэн ирж хүүхдүүд эцэг эхчүүдэд мэндчилгээ дэвшүүлэн нийгэмлэгийнхээ зүгээс бичгийн хэрэгсэл, унадаг дугуйгаар бэлэг барилаа.




Энэ өдөрлөгийн онцлог үйл явдал нь эцэг эхчүүдэд шинээр батлагдсан Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, зөрчлийн тухай хуулиудаас мэдээлэл өгсөн ба нийт эцэг эхчүүдийн дундаас хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан хүүхдийнхээ төлөө сэтгэл гарган дэмжин тусалж байдаг “Сайн аав”, “Халамжтай ээж”-ийг шалгаруулан “Дурсамж” бэлэг дурсгалын зүйлсээр шагнан урамшуулсан нь эцэг эхчүүдэд урам зориг өгч үүрэг хариуцлагаа ухамсарлахад нь түлхэц болсон үр дүнтэй ажил боллоо.
Нээлттэй хаалганы өдрөөр хүрэлцэн ирсэн эцэг эхчүүддээ талархал илэрхийлье.







Монголын маань гэр бүлүүд аз жаргалаар дүүрэн байх болтугай.

No comments:

Post a Comment