2016/06/02

“Автобус нэгдэл” ХХК-ны ах эгч нартай баярлалаа






Манай байгууллага нь жил бүр зохиогддог  Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхдүүдийн танин мэдэхүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагаа зохион байгуулж, эх орныхоо түүхийн дурсгалт газруудаар аялуулдаг уламжлалтай юм.



Энэ жил Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрладаг Чингис хааны морьт хөшөөн дээр очиж хүүхдийн баярын үйл ажиллагаагаа тэмдэглэн өнгөрүүллээ. 




Тус үйл ажиллагаанд Ган-Очир даргатай “Автобус нэгдэл” ХХК-ны ажилтан ах, эгч нар нийгмийн хариуцлагаа ухамсарлан автобус унаагаар үйлчилж, бидний баяр дээр баяр нэмж туслалцаа үзүүлсэнд хүүхдүүдийнхээ өмнөөс баярласан талархсанаа илэрхийлж сайн сайхныг хүсье.

No comments:

Post a Comment