2016/06/07

Цогцолборын удирдлага, нэгжийн дарга нар “удирдахуйн ухаан” сэдэвт сургалтад хамрагдлаа

Цогцолборын удирдлага, нэгжийн дарга нар болон удирдах албан тушаалтан нар хүний нөөцийн чадавхи, орчин үеийн удирдах арга барилд суралцах зорилгоортөлөвлөгөөт сургалтын баталсан төсвийн дагуу Орчин үеийн карьер менежментийн академиас “Удирдахуйн ухаан” сэдэвт 3 хоногийн сургалтад 2016 оны 04 дүгээр сарын 27-29-ны хооронд хамрагдлаа. Энэхүү сургалтад байгууллагын нийт 11 ажилтан, албан хаагчид хамрагдаж, мэдлэг, ур чадавхиа нэмэгдүүллээ.

Тус сургалтаар багаар ажиллах арга зүй, цагийн менежмент ба хувийн зохион байгуулалт, ажлын байран дахь харилцааны ур чадвар, хувь хүний маркетинг, мотиваци буюу сэдэлжүүлэх арга, асуудал шийдэх буюу шийдвэр гаргах ур чадвар, хувь хүний маркетинг зэрэг удирдах ажилтнуудын зайлшгүй ажилдаа нэвтрүүлж ажиллах сэдвүүдээр сургалт авч, ажилдаа нэвтрүүлэн ажиллаж байна.

No comments:

Post a Comment