Манай цогцолбор дээр жилийн хугацаагаар гэрээтэйгээр ажиллаж байгаа KOICA- ийн сайн дурын эрvvл мэндийн багаас санаачлан "Солонгос хоол, соёлын өдөрлөг"-ийг байгууллагын гадаа талбайд зохион байгуулж хvvхдvvдийг хамруулсан олон ажилбаруудад тэд идэвхтэй оролцлоо.
Үйл ажиллагаа нь өдөр 12:00 цагаас 15:00 цагийн хооронд үргэлжилсэн бөгөөд Цогцолборын дарга нээлтийн үг хэлснээр эхлүүлсэн юм.
Нээлтийн тоглолтоор KOICA 100-р ээлжийн Со Еин Жон багштай сурагчид Солонгосын үндэсний Цохивор хөгжмийн тоглолтоор нээлээ.
Дараагийн үйл ажиллагаа нь тоглоомын хэсэг байсан бөгөөд үүнд Түху - Сум шидэх тоглоом ( Тогтсон зайд зогсоод хэн олон сум шидэж ваарлуу оруулсан нь ялагч болно. Энэ тоглоом нь солонгосын 1000 воны дэвсгэрт дээр зураг нь гарсан байдгаараа алдартай)
Мөн бидний сайн мэдэх тэвэг өшиглөх,
Дагжи эргүүлэх - Цаас эргүүлэх ( Эвхсэн цаасаар тоглоно. Цаасаа эвхээд нөгөө хүнийхээ цаасыг тавьж байгаад өөрийнхөө цаасаар шидээд нөгөө цаасыг нь доош нь харуулсан нь ялна)
Далгуна - Печень идэх (Бэлэн печенийг голд нь байгаа дүрсийг гаргаж идсэн ялна)
Мөн нүүрний будаг хийх энэ нь төрөл бүрийн хүссэн зургаа сонгосны дараа нүүр, гаран дээрээ зуруулах боломжтой
Дээрх тоглоомуудад амжилттай оролцсоноор хүүхдүүд купон цуглуулах бөгөөд купоноороо төрөл бүрийн хоол, амттан, хувцас худалдан авах боломжтой юм.
Үүний дараа K-поп бүжиг, Хүүхдийн төвийн Монгол үндэсний тоглолт, Таеквондогийн үзүүлбэр, Солонгос үндэсний човхимол хөгжим зэргээр энэхүү өдөрлөгийг хөгжөөсөн юм.
Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж оролцсон KOICA -ийн хамт олон болон Цогцолборын багш ажилчиддаа гүнээ талархаж байна.
No comments:
Post a Comment