Хүүхдийн эрх, Хүүхэд хамгааллын тухай шинэ хууль 2016 оны 02 дугаар сарын
05-ны өдөр батлагдаж, 09 дүгээр сарын 01-ны өдрөөс мөрдөгдөж эхлэхтэй
холбогдуулан байгууллагын бүх багш, ажилтан, албан хаагчдад зориулж дээрх
хуулиудын танилцуулгыг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дотоод
хяналт-шинжилгээ үнэлгээ хариуцсан ажилтан Д.Энхбаяр, хүний нөөцийн ажилтан
Б.Дамдинсүрэн нар зохион байгууллаа.
Тус танилцуулгын гол зорилго нь хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлдэг манай
байгууллагын албан хаагчид Хүүхдийн эрх, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг
өөрсдийн гар авлага болгон ашиглаж, хуулийн хүрээнд хүүхдийн эрхийг дээдэлсэн,
хүүхдийн эрхийг хамгаалсан загвар халамжийн төв гэдгээ хүн бүр ухамсарлахад
оршиж байгаа юм.
Мөн энэхүү хуулиуд гарсантай холбогдуулан Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн
тухай хуулинд заагдсан хариуцлагын талаар орсон ба сургалтын дагуу мэдлэг
шалгах тестыг 06 дугаар сарын 07-ны өдөр бүх ажилтнуудаас авахаар төлөвлөж
байна.
No comments:
Post a Comment