2016/06/02

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрийг тохиолдуулан олон төрлийн үйл ажиллагаа зохион байгууллаа




Манай хүүхдүүд  олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөө угтаж Төв аймгийн Баянчандмань сум дахь  амьтдын хүрээлэнг  үзэж сонирхолоо. Хүүхдүүд маань төрөл бүрийн амьтдыг бодитоор харж, хүүхдийн тоглоомон дээр тоглож, 6D кино үзэж нэг 
өдрийг хөгжилтэй сайхан өнгөрүүллээ.










Энэ өдөр “Мини парк”-ийн нээлт болж тус сумын хүүхэд багачууд оролцсон бөгөөд манай хүүхдүүд нээлтийн ажиллагаанд урлагын баяхан тоглолтоо тоглож Мини паркийн хамт олонд  толилууллаа.






2016 оны 05-р сарын 31 нд хүүхдийн төв шилдэг хүүхдүүдээ шалгаруулж шагнаж урамшууллаа. Хүүхдүүдийн баярт зориулж хүүхдийн төвийн амьдрах ухааны багш нар, БУНА-ууд, эмнэлэгийн ажилтанууд өөрсдийн авьяас чадварыг үзүүлсэн урлагын тоглолтоороо хүүхдүүдээ бэлэг барилаа. Мөн “Сарнайх” ХХК болон Төрийн шагналт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн нэрэмжит “Анима” Дүрслэх урлагийн сургуулиас хүүхдүүдийн дунд гар зургийн уралдааныг насны онцлогоор зарлаж байр эзлүүлэн шагнаж урамшуулав.













Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөр  хүүхдүүдээ Цонжинболдог дахь  Чингисийн  морьт хөшөөг үзүүлэн, хээрийн аялал хийж, буухиа тэмцээнийг зохион байгууллаа. Хүүхэд бүр баярынхаа үйл ажиллагаанд идвэхтэй оролцож сэтгэл хангалуун өнгөрөөлөө.






Бидний ажилд гүн туслалцаа үзүүлсэн “Мини парк”, Цонжинболдог, Автобус ХХК-ын хамт олонд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсч эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе 






No comments:

Post a Comment