2016/06/07

Хүний нөөцийн сургалтад хамрагдлаа




Тус цогцолборын хүний нөөцийн бодлого нь албан тушаал ахих, тухайн хүнийг тохирсон ажлын байраар хангах менежментийг удирдлага болгон ажилладаг билээ.
Цогцолборын хүний нөөцийн ажилтан нь жирэмсний амралтаа авах болсонтой холбогдуулан Хүүхдийн төвийн хүүхдийн асуудал хариуцсан нийгмийн ажилтан Б.Дамдинсүрэнг түр дэвшүүлэн ажилуулахаар Даргын зөвлөлөөр шийдвэрлэсний дагуу Монголын хүний нөөцийн шинэчлэлийн академийн Хүний нөөцийн ажилтан бэлтгэх гүнзгийрүүлсэн, ахисан түвшний 45 хоногийн түргэвчилсэн сургалтад хамруулж ажиллаа.

Тус сургалт нь орчин үеийн чиг хандлага, ажлын байрны тодорхойлолт, хүний нөөцийн бүрдүүлэлт, ажлын байрны сонгон шалгаруулалт, хүний нөөцийн сургалт, хөгжил, хүний нөөцийн үнэлгээ, шалгуур үзүүлэлт, хөдөлмөрийн харилцаа, цалин урамшууллын систем, архив, албан хэрэг хөтлөлт зэрэг хүний нөөцийн үндсэн 12 функцийн дагуу системчилсэн, оролцоонд тулгуурласан арга барилуудыг эзэмшүүлсэн юм.

Хүний нөөцөөр ажиллах гэж буй Б.Дамдинсүрэн нь 2016 оны 04 дүгээр сарын 22 -  05 дугаар сарын 17 хүртэл тус сургалтад хамрагдаж мэдлэг ур чадвараа нэмэгдүүлж, цогцолборын хүний нөөцийн бодлогыг байгууллагын алсын хараа, эрхэм зорилгод нийцүүлэн ажиллана гэдэг удирдлагууд бид итгэж байгаа ба цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэе.

No comments:

Post a Comment