Монгол Улсын
Засгийн Газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор батлагдсан “ Аж ахуйн нэгж,
байгууллагын үйл ажиллагаанд “Хяналт шинжилгээ үнэлгээ хийх журам”, Нийслэлийн
Засаг даргын 2013 оны А/1146 дугаар захирамжаар баталсан “ Нутгийн захиргааны
байгууллагын үйл ажиллагааны үр дүнд Хяналт шинжилгээ үнэлгээ хийх журмыг
удирдлага болгон Цогцолборын Амьдрах
ухааны болон мэргэжлийн сургалтын чанар үр дүнд, үнэлэлт дүгнэлт өгөх,
удирдлагыг мэдээллээр хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах, арга зүйн зөвлөгөө
өгөх, зорилгоор батлагдсан удирдамж төлөвлөгөөний дагуу ажлын хэсэг шалгалтыг
зохион байгуулж явууллаа.
Шалгалтын дүнг 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр
Цогцолборын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцээд Амьдрах ухааны сургалт
батлагдсан хөтөлбөрийн дагуу явагдаж хүүхдүүдийн авьяасыг хөгжүүлэх тэднийг
сурч хөгжих үйл явцад ахиц гарсан байна. Мөн мэргэжлийн сургалтын чиглэлээр Барилгын
өргөн мэргэжлийн сургалтад суралцагч залуус сурлагын 89 хувийн амжилттай,
Мужааны сургалтад суралцагч залуус сурлагын 100 хувийн амжилттай, Зочид буудлын
үйлчилгээний ажилтан бэлтгэх сургалтад суралцагч залуус сурлагын 91 хувийн
амжилттай тус тус төгссөнөөр Мэргэжлийн сургалтын явц байдал чанар үр дүн зохих
түвшинд байна гэж дүгнэв. Шалгалтаар заагдсан хүүхдийн авьяасыг нээн
хөгжүүлэх ялангуяа Үлээвэр хөгжмийн хамтлагыг сэргээх хүүхэд сургах, үндэсний
хөгжмөөр тодорхой бүтээл гаргах дотоодын албан бусын сургалтаар бичиг үсэг
мэдэхгүй хүүхдүүдийг бичиг үсэгтэй болгоход анхаарч ажиллах, мэргэжлийн
сургалтыг чанаржуулж “Түншлэгч байгууллагуудад” үйлдвэрлэлийн дадлагыг хийлгэх, багш нарын
ур чадварыг дээшлүүлэх талаар зөвлөмж хүргүүлж биелэлт үр дүнг
танилцуулахыг дотоод хяналт мониторонгийн ажилтан Д.Энхбаярт үүрэг болгов.
No comments:
Post a Comment