2016/06/07

Шинэ ажилд орж буй ажилтнуудад зориулсан чиглүүлэх сургалтыг зохион байгууллаа



Тус цогцолбор нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийслэлийн өмчит цорын ганц асрамж, халамжийн байгууллага билээ. Байгууллагын стратеги төлөвлөлгөөнд тусгагдсан зорилтын дагуу суралцагч байгууллага болох эрхэм зорилгод нийцүүлэн ажилтнуудаа чадавхижуулах сургалтыг тогтмол явуулдаг уламжлалтай билээ.

Үйл ажиллагааны онцлог, цар хүрээ нь бусад байгууллагаас ялгаатай учир шинээр ажилд орж буй ажилтнууддаа байгууллагын онцлогийг ойлгуулж, тэднийг ажилдаа хурдан дасах, гүйцэтгэх ур чадварыг нэмэгдүүлэх, чадавхижуулах сэдэлжүүлэх зорилгоор 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр шинээр ажилд орж буй 8 хүнд зориулсан чиглүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Байгууллагын үйл ажиллагаа, стратеги төлөвлөлгөө, алсын хараа, эрхэм зорилго, байгууллагын дүрэм журам, хүүхэд хамгааллын бодлого, хөдөлмөрийн харилцаа, цалин урамшууллын систем, албан хэрэг хөтлөлт, хүүхэдтэй ажиллах арга зүй, 25 жилийн ойн баримтат кино зэрэг бүхий л асуудлыг багтаасан сургалт болж чадлаа.

Шинээр ажилд орж буй нийт багш, ажилтан, албан хаагчиддаа найрсаг, бүтээлч хамт олонтой нэг баг болон хүүхдийг нийгэмшүүлэн төлөвшүүлэх их үйлст хамтдаа зүтгэцгээе гэж уриалахын хамт ажилд нь өндөр амжилт хүсье.





No comments:

Post a Comment