Сонирхолтой шинжлэх ухаан” телевизийн нэвтрүүлэг
Хvvхдийн баярыг тохиолдуулан Монголын үндэсний олон
нийтийн телевизээс бэлтгэн хүргэж байгаа "Сонирхолтой шинжлэх ухаан
" нэвтрvvлэгт цогцолборын 30 хvvхэд 2 багшийн хамт оролцлоо. Тус нэвтрүүлгээр хүүхдүүдийн оролцоотойгоор танин мэдэхvйн олон туршилтуудыг Одон орны музей, Соёл
амралтын хүрээлэн зэрэг газруудад явуулсан нь их сонирхолтой бөгөөд хүүхдүүдийн оюун ухааны чадамжийг нэмэгдүүлсэн
ач холбогдолтой нэвтрүүлэг байлаа. Нэвтрүүлэгт оролцсон хүүхдүүд өөрийн биеэр
сонирхолтой туршилтуудыг хийж үзсэндээ маш их баярлаж байсан төдийгүй
амьдралдаа хэрэгтэй зарим зүйлүүдийг мэдэж авсанаа ярьж байсан юм.
Мөн
энэ нэвтрүүлэгт манай төвийн хүүхдүүдийг сонгон оролцуулж нэг өдрийг үр
бүтээлтэй дурсамжтай өнгөрүүлсэнд хүүхдүүд баярласнаа илэрхийлж төвийн “Тал
нутгийн хүүхдүүд” морин хуурын хамтлаг баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Хүүхдүүдийн танин мэдэхүйг хөгжүүлэх ач холбогдол бүхий нэвтрүүлгийг бэлтгэн
хүргэж байгаа тус телевизийн уран бүтээлчдэд талархалаа илэрхийлж ажлын амжилт
хүсье.
No comments:
Post a Comment