Хүүхдийн эрх, Хүүхэд хамгааллын тухай шинэ хууль 2016 оны 02 дугаар сарын
05-ны өдөр батлагдаж, 09 дүгээр сарын 01-ны өдрөөс мөрдөгдөж эхлэхтэй
холбогдуулан тус хуулиудын заалтын дагуу хүүхэд бүртэй тулж ажиллаж, тэднийг
нийгэмшүүлэн төлөвшүүлэх гол ажлыг гүйцэтгэдэг цогцолборын нийт бүлэг удирдсан
нийгмийн ажилтан, ээлжийн нийгмийн ажилтан нарт Японы Хүүхдийг Ивээх Сангийн
Хүүхэд хамгааллын арга зүйн төвтэй хамтран “Хүмүүжлийн эерэг арга” сэдэвт
сургалтад хамрууллаа.
Тус сургалт нь Хүүхдийг Ивээх сангийн олон улсын хүүхдийн эвслээс хүлээн
зөвшөөрөгдсөн, Ж.Дюрантын Хүмүүжлийн эерэг арга сэдэвт номын дагуу нийт 16
цагийн хөтөлбөрийг манай байгууллагын онцлогт тохируулан 8 цагт багтаан орсон
байна.
Энэхүү сургалтаар дамжуулан хүүхэд бүртэй ажиллахад шаардлагатай хэтийн
зорилт, ойрын зорилгоо тодорхойлох, нас хүйсны онцлогт нь тохируулан аливаа
асуудлыг ойлгуулах, элэгсэг дотно харилцах, хүүхэд бүрийн насны үечлэлд хүүхэд
юу сэтгэж, юу мэдэрдэг талаар, аливаа асуудлыг хүмүүжлийн эерэг аргад
тулгуурлан шийдвэрлэх, стрессыг даван туулах арга зам зэрэг нийгмийн ажилтны
нэн шаардлагатай, ажил хэргээ гүйцэтгэхэд тулгамддаг асуудлын талаар бодит
жишээн дээр тулгуурлан заасан байна.
Манай цогцолборын хүүхдэд хайртай нийгмийн ажилтнууд маань энэхүү сургалтад
хамрагдсандаа сэтгэл нэн хангалуун байсан ба удирдлагуудын зүгээс хуулийг
мөрдөхөөс өмнө авч хэрэгжүүлсэн сайн ажил боллоо хэмээн үнэлсэн байна.
No comments:
Post a Comment