2016/07/19

“Од” зуслангийн 2016 оны 2-р ээлжинд зохиогдсон хүүхдийн урлагийн “ЯРГУЙ” наадам

Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн авьяасыг нээн, хөгжүүлэх, гоо зүйн боловсрол олгох, тэдний чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрөөх зорилгоор хүүхдийн урлагийн “Яргуй” наадмыг зохион байгууллаа.






Наадамд хүүхдүүд бүлгээрээ зохион байгуулалттай, дуу, бүжиг, уран уншлага, хөгжим, язгуур урлагийн төрлүүдээр оролцож, авьяас, билиг, ур чадвараа харуулсан шинэлэг тоглолтыг бэлтгэж үзүүллээ.






Урлагийн наадамд Шонхор бүлэг 78 оноогоор Тэргүүн байр, Сансар бүлэг 76 оноогоор 2-р байр, Нархан, Симба бүлгүүд 72 оноогоор 3-р байр, Алтангадас бүлэг 68.5 оноогоор 4-р байрт тус тус шалгаран оролцов.








Хүүхэд, багачуудын идэвхийг өрнүүлж, оролцоог дээдэлсэн, хүүхэд бүрийн сэтгэлд хүрсэн дурсамжтай  урлагийн наадам боллоо.






No comments:

Post a Comment