Хүүхдийн хөгжлийн “Од” зуслангийн 2-р ээлжинд Тулгар төр байгуулагдсаны 2225
жил, Их Монгол улс байгуулагдсаны 810 жил, Ардын Хувьсгалын 95 жилийн ойн баяр
наадмыг ёслол төгөлдөр тэмдэглэлээ.
Баяр наадамд тус Цогцолборын дарга Б.Лхамсүрэн, Захиргааны албаны дарга Д.Буянтогтох, Хүүхдийн төвийн эрхлэгч
Б.Алтанцэцэг болон “Асрал төв” ТББ- ын захирал Чимиддаваа сайн дурын ажилтнуудын
хамт урилгаар оролцлоо.
Хүүхдийн урлагийн тоглолт болж, 3 насны ангиллаар үндэсний бөхийн
барилдаан, сур харваа, дааганы уралдааныг зохион байгуулсан нь наадамчин олныг баясгасан сайхан
наадам боллоо.
Наадмын өдрөөр “Асрал
төв” ТББ- аас амрагч хүүхэд, багачуудад хандивын арга
хэмжээг зохион байгуулан
дотуур хувцас, ахуйн хэрэглэлээр хандив өргөлөө.
No comments:
Post a Comment