Манай цогцолборт БНХАУ-ын
Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны гэргий Чен Хун нь буцалтгүй тусламж үзүүлж 28 суудалтай автобус болон зөөврийн компьютерууд, хувилах машин, принтерүүд, видеокамер, фото зургийн аппарат, чемодан,
цахим болон зөөлөн тоглоом
зэрэг 1 сая юанийн үнэ бүхий нэн шаардлагатай эд зүйлийг хандивлалаа.
Энэхүү үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд
Улаанбаатар хотын захирагч
Су.Батболд, Монгол Улсаас БНХАУлсад
суугаа Элчин сайд Ц.Сүхбаатар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин
Хаймин болон цогцолборын
багш ажилчид, хүүхэд, залуус
оролцлоо.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга Су.Батболд хэлсэн үгэндээ, “Нийслэлийн 9 дүүргийн хамгийн эмзэг,
хүнд нөхцөлд амьдарч байгаа
хүүхдүүдийг сурган хүмүүжүүлдэг энэхүү төвийг сонгон БНХАУ-ын ард түмэн,
Засгийн газраас тусламж үзүүлж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Хүүхэд залуус та бүхэн ажил үйлс, хичээлдээ илүү их шамдаж, эх
орондоо ихийг хийж бүтээгээрэй. Цаашид “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар”
хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүд багачууд та бүхний эрхийг хамгаалах, амьдрах,
сурах орчин нөхцлийг сайжруулах чиглэлээр олон ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр
төлөвлөж байна” гэсэн юм.
Мөн БНХАУ-аас
Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин “Манай
хоёр орон эртний сайхан найрсаг харилцаатай. Энэхүү найрсаг харилцааны нэгэн
илэрхийлэл бол өнөөдөр та бүхэнд БНХАУ-ын Ерөнхий сайдын гэргий Чен Хунаас ирүүлж байгаа энэхүү тусламж юм. Бид бүхэн эрхэмсэг хатагтай Чен Хунгийн чин сэтгэлийн бэлгийг гардуулж
өгөх гэж байгаадаа баяртай байна. Та бүхэнд сурлагын их амжилт хүсье”
гэлээ.
Үүний дараа цогцолборын дарга Б.Лхамсүрэн болон Элчин сайд Шин Хаймин нар хандивыг хүлээлгэн өгөх баримтанд гарын үсгээ зуран
баталгаажуулснаар дээрх бараанууд нь албан ёсоор манайд шилжин ирсэн юм.
Төгсгөлд нь авьяаслаг хүүхэд, залуус өөрсдийн бэлдсэн урлагийн тоглолтоороо
хүрэлцэн ирсэн зочдын сонорыг мялааж талархсанаа илэрхийлсэн сайхан арга хэмжээ
болж өндөрлөлөө.
Цогцолборын зүгээс эрхэм зочиддоо өөрсдийн багш, хүүхэд залуусын бүтээсэн
дурсгалын зүйлээр бэлэг барин үдэж өглөө.
Нийслэлийн засаг дарга Су.Батболд болон
Элчин сайд Ц.Сүхбаатар нар хүүхэд залуусын амьдардаг байраар орж тэдний амьдрах
орчин нөхцөл мөн байгууллагын үйл ажиллагаатай танилцсан юм.
No comments:
Post a Comment