Монголын залуучуудын өдрийг
Залуучуудын төвийн залуус өөрсдийгөө хөгжүүлж мэдлэг боловсролоо дээшлүүлэх
танин мэдэхүйн өдөр болголоо. Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллагын Амгалан Орон Нутгийн Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран тус өдрийн үйл
ажиллагааг “Энхийн төлөө цогцолбор”-т амжилттай зохион байгуулсан. Тус үйл
ажиллагаанд залуучуудын төвийн 25 залуус
багш нарын хамт оролцлоо.
Сургалтыг ДЗМОУБ-ын сургагч багш нар
залуусын амьдралын гараагаа зөв эхлэхэд нь нэн тэргүүнд хэрэг болох шинэ мэдээ
мэдээллүүдийг бодит амьдралд тулгуурласан жишээ баримттай, залуусын оролцоог
хангасан шинэлэг арга барилаар зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаагаар:
Тус үйл ажиллагаагаар:
- Хүүхэд хамгаалал болон хүүхдийн эрхийн талаар
- Мөрөөдөл
- Зөв үерхлээс зөв гэрлэлт
- Гэр бүлийн харилцаа
- Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаатай шинжүүд
- Бодлын 6 малгай дүгнэлт зэрэг сэдвүүдээр чухал мэдээллүүдийг өгсөн төдийгүй сургалтыг чөлөөт ярилцлага, хэлэлцүүлэг зэрэг хэлбэрээр зохион байгуулсан нь залууст таалагдсан бөгөөд маш их идэвхи санаачлагатай оролцож байсанд сургагч багш нар талархаж байлаа.
Бидний ирээдүй болсон хүүхэд
залуусынхаа сайн сайхан байдлын төлөө бидэнтэй хамтран ажилладаг ДЗМОУБ-ын Амгалан
ОНХХ-ын хамт олон та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсье.
No comments:
Post a Comment