Манай цогцолбор 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж өнгөрсөн хугацаанд хvvхэд залуусынхаа сурлага, урлаг,
спортоор vзvvлсэн амжилтуудыг дvгнэж хамтран ажилласан тvншvvддээ талархан урлагийн тоглолтоороо мэндчиллээ.
Нээлтийн үйл ажиллагаанд
маань бидэнтэй хамтран ажилладаг “Цэцэглэх ирээдүй холбоо” ТББ-ын төлөөлөл,
Герман улсаас хүрэлцэн ирсэн багш Регина Линзиг, Портус жим фитнесс клубын хамт
олон оролцож хүүхдүүдэд хичээлийн шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлж
сурлага спортын өндөр амжилт гаргахыг хүсэн өрөөлөө.
Сургуулийн босгыг анхлан
алхаж эрдмийн аянд мордож байгаа 1-р ангийн бяцхан шавь нартаа амжилт хүсч
хичээлийн хэрэгсэлийг нь гардуулж өгсөн бол их дээд сургуулийн оюутнууддаа
амжилттай сурахыг ерөөж IPad гардуулан өглөө.
Мөн Японы
тvнш Ёшида сангийн санаачилгаар Итабаши дvvрэгт
явагдсан "Хаврын баяр" -ын vйл ажиллагаанд хvvхдvvдийн хийсэн гар
урлалын бvтээлийн vзэсгэлэнгийн орлогын урамшууллыг хvvхдvvддээ гардуулж шинэ
хичээлийн жилдээ амжилттай суралцахыг уламжиллаа.
Цогцолборын 2016-2017 оны
хичээлийн шинэ жилийг нээж анхны мөнгөн хонхыг 1-р ангид элсэн орж байгаа бяцхан сурагч Г.Мөнхзаяа, Д.Батгэрэл нар
маань цохиж хичээлийн шинэ жилээ эхлүүллээ.
Цогцолборынхоо хүүхдүүд, багш нар, нийт хамт олонд болон Монголынхоо мянга мянган багш, сурагчдад хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэе
No comments:
Post a Comment