Эрүүл мэндийн сайдын 2013 оны 309 дүгээр тушаалаар жил бүрийн ёсдүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгон тэмдэглэн ирсэн. Энэ жилийн хувьд НҮБ-ын хүн амын сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрууд хамтран зохион байгуулсан “Эерэг хандлага-Эрүүл оюутан” өдөрлөгт төвийн залуус идэвхитэй оролцлоо. Уг арга хэмжээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Монголын их дээд сургуулиудын консорциумын Ерөнхийлөгч Т.Хэрүүга, НҮБ-ын Хүн амын сан, ДЭМБ-ын төлөөлөгч нар оролцож оюутнуудын эрүүл мэнд яагаад чухал вэ, өнөөдөр ямар түвшинд байна, цаашид юуг илүү анхаарах хэрэгтэй вэ гэдэгт эрүүл мэндийн болон холбогдох байгууллагууд хариулт өгч, “Эрүүл мэнд-Эрхэм баян”, “Өглөөний цайг ууж хэвшье”, “Эрүүл идэвхитэй дасгал”, “Гэр бүл төлөвлөлт”, “Өсвөр үе, залууст ээлтэй клиник”, “БЗДХ, сүрьеэ, сэтгэл гутрал, зам тээврийн ослоос сэргийлье” гэх мэт сэдвүүдээр лекц уншиж оюутан залуусын мэдлэг мэдээлэлийг нэмэгдүүлсэн чухал өдөрлөг болсон. Мөн шинэ залуу үеийн урлагийн тоглолт, оюутныг идэвхитэй хөдөлгөөнд уриалсан хөгжөөнт тэмцээн зэргийг нийт оюутан залуусын дунд зохион явуулсан.
2016/09/30
“Эерэг хандлага - эрүүл оюутан” өдөрлөгт залуучуудын төвийн залуус оролцлоо

Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment