2016/09/16

Бидний ахиц амжилт




2015-2016 оны хичээлийн жилд  9-15 насны 11 хүүхэдтэй холимог бүлгээр хүүхэд бүрийг хөгжих сургалтын орчинг бүрдүүлэн, ахиц амжилт, хөгжлийн мэдээллийг бүлгийн багш, БЗД-ийн Насан туршийн боловсролын төвд  мэдээлж хамтарч ажиллаа.   
Хичээлийн жилд 3 хүүхдийн суралцагчийн хувийн хэргийн нөхөн бичилт хийлгэж, ЕБС-д 1 хүүхэд шилжин суралцаж, 2 хүүхдийг түвшин тогтоох шалгалт өгүүлсэн. Мөн албан бус сургалтын анги дэвших шалгалтаа амжилттай өгсөн. Сурагчдын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сургалтад хамрагдаж байгаа хүүхдүүдийн дунд:
ü      -    Чанга шивнээ
ü      -    Эерэг хандлага зөв төлөвшил
ü      -   Математик, монгол хэл, унших чадвар
ü      -   Мэргэн сүлжээ
ü      -   Миний бүтээлийн сан
ü      -   Чээж тоолол зэрэг тэмцээнүүдийг зохион байгуулж  ажилласнаар сурагч нэг бүрийн идэвх оролцоо, өөртөө итгэх итгэл нэмэгдэж, ангийн хүүхдүүдийн харилцаа, хандлага дээшилж байгууллагын 2016 оны “Ахиц амжилтын жил”-ийн зортыг ханган ажиллагаа. 





No comments:

Post a Comment