2016/09/16

Зуны гэрийн даалгавраа зусландаа хийлээ бид







 Бяцхан шавь нар маань 2015-2016 оны хичээлийн жилд эрдэм номын их далайд сурсан мэдсэн зүйл ихтэйгээр амжилттай аялж суралцлаа.  Зуны амралтын даалгавраа  хүүхдийн “Од” зусландаа 6 дугаар сарын 12-оос 8 дугаар сарын 25 -ны хооронд 5 ээлжийн хөгжлийн хөтөлбөрт хамрагдан амарцгаа хийн зэрэгцээ ангийн багшийнхаа өгсөн  гэрийн даалгавраа “Ном уншигч  клуб”-ын ах, эгч багш нарынхаа тусламжтайгаар дараах даалгавруудыг хийлээ. Үүнд:
ü  Нар ус агаараар биеийг чийрэгжүүлж, алжаал ядаргааг тайлах, хүүхдийн өсөлт хөгжил эрүүл мэндийн талаар мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч эрүүлжүүлэх.
ü  Ахуй амьдралд тустай, хүүхдэд тохирсон хялбар нэг зүйл шинээр сурч бие даан хийж гүйцэтгэж сурах.
ü  Очиж амарсан болон аялсан газар нутгийнхаа тухай бяцхан ном болон ургамлын хатаамал хийж ирээрэй.
ü    -    Ус агаар бидний дэлхий, Байгалиа хамгаалъя сэдвээр эх зохион бичих
ü    -      Байгалийн зүйлээр ямар нэгэн бүтээл хийх
ü    -        Даам шатар тоглож сурах
ü    -        Шинээр дуу шүлэг сурах
ü    -        Сурагч бүр 2-4 ном унших
ü    -        Цэцэг үрслүүлэн суулгаж арчилж, ургуулах
ü    -        Юу хийж амарсан тухайгаа тэмдэглэл хөтлөх 

Эх дэлхий маань тэнхлэгээ эргэсээр
Эх оронд минь намар  айлчлан ирлээ
Сурч мэдсэнээ шалгуулж
Сурагч бидний амралт дууслаа





No comments:

Post a Comment