2016/10/18

Ухаалаг дельфинүүд Улаанбаатарт



     ОХУ-ын “Московский Дельфинарий” явуулын циркийн "Далайн амьтдын тоглолт" 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотноо нээлтээ хийлээ. Энэхүү тоглолтыг манай байгууллагын зорилтот бүлгийн хүүхэд залууст үзүүлэх боломжийг бүрдүүлсэн НЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, “Тамга сөгдөгч” иргэний нийгмийн байгууллагуудын нэгдсэн холбооны  хамт олонд талархал илэрхийлье. 


Ухаалаг дельфинүүдийн үзүүлбэрүүдийг хүүхэд залуус маань шимтэн үзэж, амьтан сургагчийн өндөр ур чадварыг шагшинн магтаж, үзвэрийн турш хөөр баясал дүүрэн байж нэгэн өдрийг хөгжилтэй сайхан өнгөрүүллээ.
 




Цогцолборын хүүхдийн төвийн Хүүхдийн Өөрөө Удирдах Зөвлөллийн гишүүдийн санаачилгаар “Ухаалаг дельфинүүд – Улаанбаатарт” сэдэвт гар зургийн уралдааныг хүүхдүүдийн дунд зохион байгуулж, шалгарсан бүтээлээр зургийн цомог гарган тус үзвэрийг зохион байгуулагч ОХУ-ын баг бүрэлдэхүүнд бэлэглэхээр боллоо.
 






No comments:

Post a Comment