2016/10/26

“Хотын соёлд залуучуудын оролцоо” хэлэлцүүлэг


Нийслэлийн 377 жилийн ойг угтан төвийн нийт залуучуудад хотын соёлын талаар ойлголт мэдээлэл өгөх, түүнд зохицож биеэ зөв авч явах арга барилд сургах, залуусыг Powerpoint программ ашиглаж  өөрийн үзэл бодлоо илэрхийлэх ур чадварт сургах зорилгоор  2016 оны 10 дугаар сарын 22-нд “Хотын соёл” хэлэлцүүлэг зохион байгууллаа.
 

Хэлэлцүүлэгт  төвийн залуус 6 баг болж “Хотын соёлд залуусын оролцоо” сэдвээр илтгэл тавьж, илтгэлдээ тулгуурлан санал шүүмж хэлэлцэн амжилттай оролцсон. Мөн залуучуудын төвийн сэтгэлзүйч Ц.Батдорж “Хорт зуршил ба Хотын соёл” сэдвээр илтгэл тавьж харилцан ярилцлага өрнүүллээ.
 


“Хотын соёл” хэлэлцүүлэгт оролцсон нийт багш нар, залуучуудын зүгээс дараах 8 уриалгыг гарган хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнд:
1.    Хогоо хаях ёстой газар нь хаяж хэвших
2.    Ирсэн, гарсан цагаа ямагт бичих
3.    Эерэг харилцааг эрхэмлэх / Уучлаарай, Баярлалаа г.м /
4.    Хамгийн гол нь хэн нэгэнд төвөг бүү учруул
5.    Бусдад хүндэтгэлтэй хандах
6.    Батлагдсан цагийн хуваарийг мөрдөж хэвшүүлэх
7.    Сургалт, соёл хүмүүжлийн ажил, хурал цуглаанд оролцож буй үед гар утасныхаа дуугүй төлөвийг сонгох
8.    Цэвэр цэмцгэр, орчин бүрдүүлцгээх
 



No comments:

Post a Comment