НЗД-ын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн
тусгай цогцолбор Улаанбаатар хот үүсгэн
байгуулагдсаны 377 жилийн түүхт ойн
өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, ойг угтаж цогцолборт амьдарч буй хүүхэд
залуучуудын хөгжил оролцоог нэмэгдүүлэх, тэдний сурч хөгжих орчин нөхцөлийг
сайжруулах, хамтын уялдаа холбоог нэмэгдүүлэх зорилгоор олон үйл ажиллагааг
төлөвлөн зохион байгуулж байна.
2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр цогцолборын Хүүхдийн
төвд сурч амьдардаг хүүхдүүдийнхээ хамран суралцдаг цэцэрлэг, сургууль, МСҮТ, коллежийн
удирдлага, багш нарыг “Нээлттэй хаалганы өдөр”-т урьж хүүхдүүдийн сурч
амьдардаг орчин нөхцөл, байгууллагын үйл ажиллагааг танилцуулж, хүүхдүүдийн
бэлтгэсэн “Тэнгэрийн суут Улаанбаатар”
хүндэтгэлийн концертоор мэндчилгээ дэвшүүллээ.
Тус үйл ажиллагаанд 8 сургуулийн нийт 40 гаруй багш төлөөлөгчид хүрэлцэн ирсэн ба хүүхдүүдийн сурч боловсрох, хөгжих эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал сэтгэгдлээ хэлэлцсэн үр дүнтэй ажил боллоо.
No comments:
Post a Comment