Дэлхийн багш нарын 50
дахь өдөр буюу Монголын багш нарын баярын өдрийг манай хамт олон баяр хөөр,
урам зоригоор дүүрэн өнгөрүүллээ. Энэ л өдөр манай багш нар ажил мэргэжлээрээ
бахархаж хүүхдүүдийнхээ баярын мэндчилгээнд сэтгэл догдлон шавь нарынхаа дуу
хууранд уяран баясаж өнгөрүүлдэг хамгийн дурсамжтай өдрүүдийн нэг билээ. Баярын
үйл ажиллагааг нээж цогцолборын дарга Б.Лхамсүрэн нийт хамт олондоо мэндчилгээ
дэвшүүлэн гарын бэлэг гардуулан өгсөн бөгөөд цаашдын ажил амьдралд нь өндөр
амжилт хүсэн ерөөлөө. Багш нарын баяраа угтаад Хүүхдийн төвийн Хүүхдийн өөрөө
удирдах зөвлөлийн гишүүд олон ажлыг санаачлан хийсний дотор “Есөн эрдэнийн
багш”-ийг шалгаруулах санал асуулгыг хүүхдүүдийн дунд явуулж 9 багшийг
шалгаруулан дурсамж гардуулан өгсөн нь багш нараа баярлуулсан бас нэгэн бэлэг
байлаа. Мөн багш нартаа өөрсдийн гараар хийсэн сарнай цэцэг баярын мэндчилгээг
гардуулан өгч урлагийн тоглолт үзүүлэн талархалын шуудангаа задалж бүх багш
нартаа халуун сэтгэлийн мэндчилгээг хүргүүлсэн юм.
Баярын үйл ажиллагааг
зохион байгуулж буй комиссын зүгээс “Бидний дурсамжтай мөчүүд” нэртэй фото
зургийн эвлүүлэг үзүүлж хөгжилтэй
өдрүүдээ эргэн дурсаж баярлацгаасан ба нийт багш ажилчдынхаа дунд азын
сугалааг зохион байгуулж 34 азтанг тодруулан баярлуулсан.
Байгууллагын зүгээс багш
нарын баярт зориулсан баярын хөнгөн цайгаар багш ажилчидаа дайлж баярын өдрөө сайхан тэмдэглэн өнгөрүүллээ.
Нарт ертөнцөд байхгүй
нандин сайхан албыг хашиж яваа нийт багш нартаа баярын мэнд хүргэе.
No comments:
Post a Comment