2016/11/01

“Хотын хэмнэл” үдшийн аялал






Нийслэлийн 377 жилийн ойн өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 29-ний үдэш төвийн нийт залуус, багш нар БЗД-ийн шинэхэн бүтээн байгуулалт болох “Дарь-Эх” цогцолбороор аяллаа.
Их хотынхоо гэрэлт шөнийг хойд зүгээс тольдон харах, амралтын өдрүүдээ үр дүнтэй өнгөрүүлэх зорилгоор төвийн залуус “Хотын хэмнэл” үдшийн аялал зохион байгуулсан.
“Дарь-Эх” цогцолборын оргилд гарсан залуус шөнийн Улаанбаатар хотоороо бахархах, дурсгалын зураг татуулах, чөлөөт бүжиг, хөгжөөнт тоглоом тоглохоос гадна энэ зуны туршид хөдөлмөрийн гэрээ байгуулан сайн ажиллаж, олсон орлогоо зөв зүйлд зарцуулсан С.Одонхүү-д дурсгалын зүйл гардуулсан.
Их хотынхоо хөгжил цэцэглэлттэй хөл нилүүлэн алхах залуусдаа ирээдүйг өнгөлөгч, чадварлаг, эрч хүчтэй, ёс зүйтэй иргэн болоорой гэж багш нар нь  сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэе.

No comments:

Post a Comment