Сэргээн Засалт Хөгжлийн Үндэсний Төвөөс нийт 4-н эмчийн
бүрэлдэхүүнтэй баг ирж хүүхдэд сэргээн засах, хөдөлмөр заслын
үзлэгийг хийлээ. Тус
үзлэгээр эмч, сувилагч, нийгмийн
ажилтан нарт сэргээн засах эмчилгээний ач холбогдол болоод эрсдэлт
хүчин зүйлүүдээс урьдчилан сэргийлэх талаар ойлголтыг өгч 54-н хүүхдийг үзлэг оношилгоонд хамруулж, сэргээн
засах эмчилгээ шаардлагатай хүүхдүүдэд цаашид хийх эмчилгээ, асаргаа, сувилгааны
талаар зөвлөгөө өглөө.
Энэхүү арга хэмжээ нь 2 байгууллагын, цаашдын хамтын
ажиллагаанд эерэгээр нөлөөлөхүйц ач холбогдолтой арга хэмжээ болж төлөвлөгөөт
ажлуудын нэгээхэн
хэсэг хэрэгжлээ.
2016.11.24 Энэрэл
эмнэлгээс нийт 6-н эмч 1 сувилагчийн бүрэлдхүүнтэй баг ирж хүүхдүүд болон багш
нарт урьдчилан үзлэг оношилгоо хийлээ.
Үүнээс:
- Сүрьеэгийн эмчийн үзлэг 57
- Доторын эмчийн үзлэг 57
- Чих хамар хоолойн эмчийн үзлэг 57
- Сэтгэцийн эмчийн үзлэг 57
- Дүрс оношилгооны эмчийн үзлэг 43
- Лаброторийн шинжилгээ 50
Дээрх
оношилгоонд: Багш ажилчид 30 хүүхдийн
төвөөс 47, Залуучуудын төвөөс 10 нийт 57-н хүүхэд тус тус хамрагдсан ба тус
үзлэгийн үр дүнд цаашид хийгдэх эмчилгээ болон анхаарах зүйлс, хийж хэрэгжүүлэх
олон ажилын чиглэл тодорой боллоо
No comments:
Post a Comment