2016/12/06

Үйлчилгээний ажилчдад “Ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй”-н сургалт зохион байгууллаа


Эрүүл ахуйч цогцолборын  үйлчлэгч нарт 2016 оны 11 сарын 17-нд “Үйлчилгээний ажилчдын ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй”-н  сургалт зохион байгууллаа. Уг сургалтаар хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн эрүүл ахуй,  хувийн хамгаалах хэрэгсэлүүд , угаалгын болон ариутгалын бодист агуулагддаг химийн бодисын төрлүүд , тэдгээрийн эрүүл мэндэд учруулах хор хөнөөл, хүний бие махбодид нэвтрэх замуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн ба сургалтаас үйлчилгээний ажилчид ажлын байрны эрсдэлт хүчин зүйлээс өөрсдийгөө хэрхэн хамгаалах талаар ойлголт мэдээлэлтэй болж хувийн хамгаалах хэрэгсэл буюу маск, резинен бээлийг тогтмол өмсөж хэвшиж байна.
 



No comments:

Post a Comment