Цоморлиг бүлгийн охид “Халуун сэтгэл” сайн үйлсийн аянд нэгдэж олон сайхан ажлуудыг хийж хэрэгжүүллээ. Эдгээрээс дурьдвал:
Хүүхдүүд сайн үйлсийн аянд зарцуулах хөрөнгө босгох үйл ажиллагааг амжилттай хийж өөрсдийн хийсэн буузаа багш ажилчдад зарж борлуулсан.
“Ахмад настнаа хүндэлье” өдөрлөгийг зохион байгуулж БЗД-ийн 8-р хорооны эмзэг бүлгийн 25 ахмад настанд концерт тоглож, гарын бэлэг гардууллаа. Гарын бэлгэнд хүүхдүүд өөрсдийн гараар оёсон даавуун торыг, сүүний хамт өгсөн нь ахмад буурай нарт гэнэтийн бэлэг болж чадсан юм.
Хүүхдийн төвийн сахилга
бат, хүмүүжил сайтай байсан 24 хүүхдийг үнэ төлбөргүй коток тоглуулж
баярлууллаа.
“Идэрээ салон”-ы үсчидтэй хамтран бага насны хөвгүүдийн “Тэмүүлэл” бүлгийн хүүхдүүдийн үсийг үнэгүй засуулж өглөө.
-
Манай бүлгээс сайн үйлсийн аяны хүрээнд зохион байгуулах үйл ажиллагаа өндөрлөсөн ч бусдын сайн сайхны төлөө хөөрхөн зүрхнүүд цохилсоор байх болно. Сайн санааны үйлсийг хийхэд дэмжиж тусласан удирдлагууд болон багш ажилтнууддаа талархал илэрхийлье.Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
No comments:
Post a Comment