Манай цогцолбор гадаад хамтын ажиллагааныхаа хүрээнд Монгол дахь Олон улсын Эмэгтэйчүүдийн нийгэмлэгтэй /IWAM/ хамтран хүүхдийн Алжаал тайлах-амралтын өрөөг шинээр тохижуулан ашиглалтанд оруулан нээлтээ хийлээ.
Нээлтийн ажиллагаанд цогцолборын дарга Б.Лхамсүрэн багш хүүхдүүдийн хамт
мөн тус нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч хатагтай Нина Зайфферт тэргүүтэй
төлөөлөгчид оролцон хүүхдүүдийн урлагын тоглолтыг үзэж сонирхон харилцан санал
бодлоо солилцсон юм.
Баруун Европын орнууд ялангуяа Германы сургуулиудад сүүлийн үед өргөн хэрэглэгдэж байгаа хүүхдийн алжаал
тайлах-амралтын өрөөнөөс санаа аван Монголынхоо онцлогт ойртуулан тохижуулсан анхны
энэхүү анир чимээ багатай өрөөндөө бага болон дунд насны хүүхдүүдэд үлгэр, туульс
мөн богино хэмжээний сургамжит өгүүллэгүүд уншиж өгөх ба утга санааг нь
ярилцах, амьтан байгалийн тухай баримтат кино, хүүхэлдэйн кино үзүүлэх,
уламжлалт зан үйл, ёс заншлыг
эзэмшүүлэх, харилцааны соёлын талаар анхны мэдлэгийг өгөх, сургууль ангийнхаа
тухай ярилцах, намуухан хөгжим ая сонсгох ба 1-1,5 цаг унтуулж амраах харин
өсвөр насныханд шинжлэх ухааны
хялбаршуулсан баримтат кинонуудыг үзүүлэх, уламжлалт зан үйл, ёс заншлыг
эзэмшүүлэх, харилцааны соёлын талаар зохих мэдлэгийг өгөх, сургууль, үерхэл
нөхөрлөл, хайр, ирээдүйн мэргэжил, хүсэл зорилгынхоо тухай ярилцах,
зөрчилдөөнийг эвлэрүүлэх аргад сургах, биеэ суллах болон сэтгэлээ жолоодох
ёогийн дасгал хөдөлгөөнүүдийг хийх, намуухан хөгжим, ая сонсгох, чөлөөтэй
амраах зэргээр ашиглаж байна.
Эдгээрээс гадна бүлэг хариуцсан сэтгэл зүйч болон нийгмийн ажилтнууд нь
хүүхэд залуустай ганцаарчилсан уулзалт ярилцлагуудыг тогтмол хийж байгаа бөгөөд
бүх үйл ажиллагаа нас, хүйс, агуулгаасаа шалтгаалан нэгдсэн цагийн хуваариар
зохицуулагдан явагдаж байна
Монголын хүүхдүүдийн сайн сайхны төлөө халуун
сэтгэл гарган бидэнтэй хамтран ажилладаг тус нийгэмлэг нь 2010 онд гал тогоонд,
2014 онд Герман, Австрид аялан тоглолтоо хийсэн “Тал нутгийн хүүхдүүд” хамтлаг
болон 2015 онд Өвөрмонголд суралцахаар явсан хүүхдүүдэд шаардлагатай эд зүйлс
худалдан авахад нь тухай бүрт хандивын тусламж үзүүлж байсныг санан дурсаж нийгэмлэгийн
нийт гишүүд эмэгтэйчүүдэд Та бүхэндээ сайн сайхныг хүсэн ерөөж хүүхдүүдийнхээ
өмнөөс баярласан талархсанаа илэрхийлж байна.
No comments:
Post a Comment