“Хүн хүний төлөө” үсчин, гоо заслын академийн хамт олон манай байгууллагатай
байнгын хамтын ажиллагаатай байдаг
бидний түнш байгууллагуудын нэг билээ. Бидний хамтын ажиллагааны хүрээнд тус
академаас манай цогцолборын хүүхэд залууст зориулсан өдөрлөгийн үйл ажиллагааг
жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн юм.
Энэ
удаагийн өдөрлөгийн үйл ажиллагааг 03 дугаар сарын 28-ний өдөр тус академийн захирал М.Энхжаргал төгсөх
курсийн оюутнууд, багш нарынхаа хамт хүрэлцэн ирж амжилттай зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөгт Цогцолборын хүүхэд залуус багш ажилчид идэвхитэй хамрагдан үсээ
засуулж үс засалт болон үс арчилгааны талаар зөвлөгөө мэдээлэл авсан бөгөөд
нийт 65 хүн хамрагдсан байна.
Хүүхэд залуусын сайн сайхны төлөө өөрсдийн хувь нэмэрээ оруулан байнга
хамтран ажилладаг М.Энхжаргал захиралтай
“Хүн хүний төлөө” үсчин, гоо заслын академиийн хамт олонд халуун
талархал илэрхийлж та бүхний цаашдын ажилд өндөр амжилт хүсье.
No comments:
Post a Comment