2017/04/18

Дэлхийн нийгмийн ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ




Жил бүрийн 03 дугаар сарын 21-ний өдрийг дэлхийн  нийгмийн ажлын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Нийгмийн ажилтны өдрийг Монгол Улс 20 дахь жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд нийгмийн ажилтныг тусгайлан бэлдсээр мөн 20-н жил өнгөрч байгаа нь бидний ажил, мэргэжил идэр залуухан, эрч хүчтэй, ид хөгжлийнхөө үедээ яваа гэдгийг илтгэж байна.

Нийгмийн ажилтны өдрийг тохиолдуулан цогцолборын нийгмийн ажилтнууд      байгууллага дээрээ мэргэжлийнхээ нэр хүнд, үнэ цэнэ, ойлголтыг эерэгээр нэмэгдүүлэхийн тулд дараах нөлөөллийн ажлуудыг зохион байгууллаа.




   Нийгмийн ажилтан мэргэжлийг сурталчилсан 2017 оны ханын хуанли хэвлүүлж нийт ажилтнуудад тараасан.

-       Нийгмийн ажилтнуудын мэргэжлийн үйл ажиллагааг сурталчилан таниулах зорилгоор фото зургийн танилцуулга гаргасан.

-       Байгууллагын багш, ажилчдад нийгмийн ажлын тухай үндсэн ойлголтыг өгөх зорилгоор илтгэл тавьсан.

-        “I love social work” гэсэн бичигтэй аяга хэвлүүлж нийгмийн ажилтнууд болон байгууллагын удирдлагуудад тараасан зэрэг ажлуудыг нийгмийн ажилтны баг санаачлан хийж хэрэгжүүллээ.



Бид цаашид мэргэжлийн нэр хүндээ улам өргөж, өндөр ур чадвартай, мэргэжлийн ёс зүйгээ дээдэлдэг, олон үйлчлүүлэгчийн амьдралыг өөрчилж, сайн сайхан нийгмийг цогцлоох ариун үйлсдээ үнэнчээр зүтгэсээр байх болно. Мэргэжил нэгт нөхөддөө дэлхийн нийгмийн ажлын өдрийн мэнд хүргэе!

Нийгмийн ажилтнууд өөрчлөлтийг авчирна.


No comments:

Post a Comment