2017/05/22

Улаанбаатар марафон - 2017



Автомашингүй өдөр буюу “Улаанбаатар марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээн өнгөрөгч Бямба гарагт буюу 2017 оны 5 дугаар сарын 20-нд болж өнгөрлөө. Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны дарга Ж.Ганболдын мэдээлснээр “Улаанбаатар марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээнд оролцохоор 31 мянган иргэн бүртгүүлжээ. Манай байгууллагаас энэхүү марафонд нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцсон бөгөөд үүнээс тус цогцолборын Залуучуудын төвд сурч амьдардаг “Аврага” дээд сургуулийн оюутан Жаргал овогтой Батцоож 42 км-ийн холын зайн гүйлтийн 18-аас дээш насны ангилалд 7-р байранд шалгарч хүрэл медаль үнэ бүхий зүйлээр шагнууллаа. Улаанбаатар марафон 2017 олон улсын тэмцээнд байгууллагаа төлөөлж амжилттай оролцсон баг, тамирчиддаа баг хамт олон талархал илэрхийлье.





No comments:

Post a Comment