2017/05/15

МОД ТАРИХ ӨДРИЙН ТАЙЛАН




Монгол Улсын Ерөнхийлөгч  зарлиг гарган , жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгосон. Энэ ажлын хүрээнд 2017.05.13-ний өдөр Хүүхэд Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай Цогцолборын нийт бие бүрэлдэхүүн байгууллагын гадна талбайн ногоон байгууламжийг баяжуулж цэцэг, модны тоог нэмэгдүүлэхээр   259м2 талбайд  5 төрлийн 38ш мод, бүт, сөөгийг тарьж, 101,9м газрыг нэг наст ургамал болох
-           Хун цэцэг
-           Хилэн цэцэг
-           Зиня цэцэг
-           Эрвээхэй цэцэг
-          Мандарваа цэцэг
зэрэг нийт 5 төрлийн 350 ширхэг цэцгийн  үрсэлгээг газрын хөрсөнд   шилжүүлэн суулгах ажлыг хийлээ .  Энэхүү ажилд  нийт 127 багш ,ажилчид, хүүхэд , залуус оролцож ажлыг амжилттай  явууллаа.

Цаашид байгууллагынхаа ногоон байгууламжийг илүү сайжруулахын зэрэгцээ мод бут сөөгийг болон цэцэг ургамлын тоог олшруулж ажиллана.






No comments:

Post a Comment