Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан
Хүүхэд-Залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын, Хүүхдийн төв нь жил
бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гэр бүлийн үнэ цэнэ” өдөрлөгийг 2017 оны
05 дугаар сарын 15-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус өдөрлөгийн зорилго
нь хүүхдийн ар гэрийн эцэг эх, харгалзан дэмжигч нарт цогцолборын үйл
ажиллагааг танилцуулах, хүүхдийн ирээдүйн төлөө хамтран ажиллахад оршино.
Өдөрлөгийн хөтөлбөрийн хүрээнд
амьдрах ухааны сургалтуудын танилцуулга, хүүхдийн урлагийн тоглолт мэндчилгээ
хүргэж, эцэг эхчүүдтэй халуун дотно яриаг өрнүүлэн хэлэлцүүлэг зохион
байгууллаа.
Энэ удаагийн өдөрлөгийн гол онцлог,
эцэг эхчүүдэд хуулийн эрх зүйн мэдлэг олгож, өнөөгийн тулгамдаж буй асуудлаар
хэлэлцүүлэг зохион байгуулж, нэн тулгамдсан асуудал болох хүүхдийн мөнгөний
асуудлаар ярилцан, цаашид эцэг эхчүүд хүүхдийн мөнгийг зөвхөн хүүхдэд
хуримтлуулах болзлыг зөвшөөрөн ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэдгээ илэрхийлсэн
юм.
No comments:
Post a Comment