Жил
бүр уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлдэг “Дэлхийн гэр бүлийн өдөр” нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд амьдрах ухааны сургалтын
багш нар 2016-2017 оны хичээлийн жилд хүүхдүүдийнхээ сурч мэдсэн зүйл, ололт амжилтыг
эцэг эх
асран хамгаалагчид, байгууллагын удирдлага хамт олондоо сурталчилсан
бүтээлийн үзэсгэлэнг гаргалаа.
Багш хүүхдүүд хамтран арьсаар үзэг балны сав,
жааз, түлхүүрийн оосор, хуучин сонингийн цаасаар сагс, чихрийн таваг, эсгийгээр
тэмээ, хүзүүний зүүлт, мөн шүр сувсаар бүс, бугуйвч, толгойн гоёл зэргийг хийж
үзүүллээ.
No comments:
Post a Comment