2017/05/24

ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭ СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО


НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хуралдаанаар 1994 оноос эхлэн тавдугаар capын 15 өдрийг "Гэр бүлийн өдөр" болгох тогтоол баталсан байдаг. Улс үндэстэн энх тайван оршин тогтнох хамгийн бага нэгжүүдийн нэг бол гэр бүл  гэж үздэг. Иймд тус цогцолборын багш ажилчидад гэр бүлийн ёс зүй, ажилтны ёс зүй, хувь хүний ёс зүй гэсэн 3 дэд сэдвээс бүрдсэн “Ёс зүйн хэм хэмжээ” сэдэвт сургалтын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Гэр бүлийн судалгаа боловсролын үндэсний хүрээлэнтэй хамтран зохион байгууллаа.


          Тус хүрээлэнгийн доктор, профессор Ш.Оюунханд нийт багш ажилтнуудад хайр дурлал, шохоорхол, гэр бүлээс гадуурх харилцаа, гэр бүлийн үнэ цэнэ, ёс зүйн үнэлэмж, хэм хэмжээний талаар практик жишээн дээр тулгуурлан ярилцлагын аргад суурилж сургалт зохион байгуулсан. Мөн ажилтан хүний баримтлах зарчим, хоорондын харилцааны талаар сонирхолтой байдлаар орсон. Нийт багш ажилчид сурсан зүйлээ ажил, амьдралынхаа зарчим болгон ажиллаж байна


No comments:

Post a Comment