Цогцолборын Залуучуудын төвд сурч амьдарч
байгаа хүүхдүүдийн маань 2016-2017 оны хичээлийн жилийн мэргэжлийн сургалтын
чадамжийн гэрчилгээ авах төгсөлтийн шалгалт амжилттай явагдлаа.
Шалгалтын комиссын бүрэлдэхүүнд хамтран
ажилладаг түнш байгууллагуудын төлөөлөгчид болон ХБНГУ-ын Ахмад мэргэжилтний
товчооноос манай мэргэжлийн сургалтын зөвлөхөөр ирсэн Герман багш нар
оролцлоо.
Энэ хичээлийн жилийн төгсөлтийн шалгалтын гол онцлог нь онол, ур чадварын
шалгалтаас гадна ярилцлагын шалгалт өгсөн нь нийт суралцагчдаас мэргэжлийн,
арга зүйн, ярилцлагын ур чадваруудаа тайлбарлан таниулах, ажил олгогчидтой харилцан
ярилцах чадвараа үнэлүүлсэн үр дүнтэй шалгалт боллоо.
Гэр бүлийн асаргааны ажилтан
бэлтгэх сургалтаар 13, Зочид буудлын аж ахуйн ажилтан бэлтгэх сургалтаар 8,
Мужааны сургалтаар 4, Барилгын өргөн мэргэжилээр 6 залуус тус тус төгсөж, 100
хувийн чанартай, 91,5 хувийн амжилт гаргалаа.
Чадамжид суурилсан
мэргэжлийн сургалтын үнэмлэхээ гардан авсан залууст маань цаашид тус
мэргэжлүүдээр ажил амьдралын гараагаа эхлэж, мөнгөн хуримтлал үүсгэх, ахуй
амьдралаа дээшлүүлэхэд нөлөөлсөн хөрвөх чадвартай болох боломж нээгдэж байна.
No comments:
Post a Comment